“Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны … сарын ….. өдөр Дугаар….. Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалт, 39 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-д хавсралт ёсоор нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
Хоёр. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/-т тус тус үүрэг болгосугай.
Гурав. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Батбаяр/, Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/-т тус тус даалгасугай.
САЙД Г.ЁНДОН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 20 … оны
… дугаар сарын … -ны өдрийн … дугаар тушаалын хавсралт
“Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.“Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэг:
2.1.13 Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь талбай буцаан өгөх тухай гэрээлэгчийн хүсэлтийн хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор “талбай буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулах хүсэлтийг Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн төв захиргааны байгууллагад гаргана.
2/5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг:
5.6 Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан хөрөнгийг ажлын хэсэг шилжүүлэн авахаас татгалзсан тохиолдолд гэрээлэгч нь техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийгтухайн буцаан өгч буй талбайгаас бүрэн чөлөөлнө.
3/5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг:
5.7 Гэрээлэгч нь Газрын тосны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9 дэх хэсэгт заасны дагуу баталгаат нөөцөөс ашиглалтын үйл ажиллагаа явуулах бөгөөд газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ашиглалтын талбайн аль нэг хэсгийн баталгаат нөөцийг ашиглахаар тусгаагүй бол энэ нь тухайн ашиглалтын талбайгаас хэсэгчлэн буцаан авах үндэслэл болно.
4/5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэг:
5.8 Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын тосны ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ашиглалтын талбайгаас хэсэгчлэн буцаан авах саналыг гарган гэрээлэгч талд мэдэгдэж, буцаан авах асуудлыг энэ журмын дагуу шийдвэрлэнэ.
5/5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг:
5.9 Гэрээлэгч нь энэ журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан хугацаандажлын хэсгээс хүргүүлсэн шаардлагын биелэлтийг ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэтэрсэн хугацаанд нэмж тооцно.
2 дугаар зүйл.“Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах журам”-ийн холбогдох хэсгийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг:
3.1Газрын тосны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын алба, нутгийн удирдлагын байгууллагын төлөөллийг оролцуулсан “талбай буцаан авахад дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийг 14 хоногийн дотор байгуулна.
2/3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг:
3.6 Ажлын хэсгээс ирүүлсэн нэгдсэн санал дүгнэлтийг газрын тосны болон байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын зөвлөл 45 хоногийн дотор хэлэлцэн эцсийн шийдвэр гаргана.
3/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
5.1 Гэрээлэгч нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан талбай буцаан авах эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө.
4/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:
5.3 Газрын тосны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Бүтээгдэхүүн хуваах гэрээний 17 дугаар зүйлд заасны дагуу ажлынхэсэг тухайн буцаан өгч буй талбай дахь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгчийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын өмчлөлд шилжүүлэх асуудлыг гэрээлэгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэнэ.