УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
Нэг.Зорилго
- Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойдзориулж уул уурхайн салбарын түүх, хөгжил, ирээдүйн зорилтыг илтгэсэн дараах загварын уралдааныг зарлаж байна.
а. Уул уурхайн салбарын лого;
б. 100 жилийн ойн хүндэт тэмдэг;
в. “Уурхайчдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-нд байгуулах дурсгалын хөшөө.
Хоёр. Шалгуур үзүүлэлт, хугацаа
2.1 Энэхүү уралдаанаар 100жилийн ойн энгэрийн тэмдэг, лого болон хөшөөний шилдэг загварыг шалгаруулах ба эдгээрийг доорхи шалгуураар шалгаруулна.
а. 100 ойн хүндэттэмдэг:
- 100-н жилийг билэгдсэн тоо орсонбайх;
- Уурхайн бэлэгдэл орсон байх;
- Хэлбэрийн хувьд медалын хэлбэртэй байх;
- Өнгөнийкод, хэмжээггаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэнбайх;
- Уурхай, уурхайчдын дүрстэй байж болно.
б. 100 жилийн ойн лого /ойгоор гарах тэмдэглэлийн дэвтэр, үзэг, цүнх, сувинер, тор гэх мэт зүйл дээр тавигдана/:
- 100-ын тоо эсвэл 100 жил гэсэн бичиглэлийг каллиграфи болон бусад төрлөөр бичнэ.
- Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг шууд таних өөр бичиглэл оруулж болно.
- Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн дүрстэй байж болно.
- Өнгөнийкод, хэмжээггаргасан, агуулгын тайлбарыг дэлгэрэнгүй бичсэнбайна.
в. 100 жилийн ойн дурсгалын хөшөө:
- Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн үнэ цэнэ, уурхайчдын яруу алдар, сүр хүчийг (өнгөрсөн, одоо, ирээдүй)илтгэсэн байх
- Тухайн талбайн архитектур, орон зайн төлөвлөлттэй уялдуулсан байх
- Тухайн орчинд загварын харагдах байдалыг үзүүлсэн зургийг 3D хэмжээст моделиор харуулж, хэвлэмэл тайлбар бичиг, материалын сонголтоос хамаарсан хувилбарт төсвийн хамтаар ирүүлсэн байх
- Хөшөөний эх загварыг /модель/ М 1:25 масштабтайгаар хийж, загварын төслийг PPT хэлбэрээр танилцуулах, эх файлыг “CD”- д хуулж ирүүлэх
2.2 Нэг оролцогч хэд хэдэн хувилбараар загвар ирүүлж болно.
2.3 Уралдааныг 2021оны 05 дугаарсарын 01-нийөдрөөс 06 дугаар сарын 01-нийөдөр хүртэл зарлаж байна.
2.4 Уралдааныг 2021оны 06 дугаарсарын 07-ний өдрийндотор дүгнэж урамшуулна.
2.5 Уралдааны материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газар (холбоо барих утасны дугаар 260631)хүлээж авна.
Гурав. Шагнал, урамшуулал
3.1 Дараах байдлаар шагнаж урамшуулна.
а. 100 жилийн ойн хүндэттэмдэг:
1-р байр 1000 000₮
б. 100 жилийн ойн лого:
1-р байр 1000 000₮
в. 100 жилийн ойн дурсгалын хөшөө:
1-р байр 3 000 000₮
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ