УУРХАЙЧДАД ДАРХЛААЖУУЛАЛТЫН II ТУН ХИЙХ АЖИЛ ИРЭХ САРЫН 2-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг 3 чиглэлд хийх бөгөөд 1 дүгээр баг 5 дугаар сарын 2-ны өдөр, 2 ба 3 дугаар баг 5 сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн 1 машин вакциныг тээвэрлэх ба түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах юм. Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтанд хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ