САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам нь Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн ажлын албаны Дэд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэртэйгээр хамтран зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын түвшинд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг 2021 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна.
Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд нь сарын аяны хүрээнд хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар суртачилан таниулах арга хэмжээ зохион байгуулсан ажлын тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэлээллийн тус яаманд 2021 оны 06 дугаар сарын 01-ний дотор ирүүлэн хамтран ажиллана уу.