ҮНЭТ МЕТАЛЛ, ЭРДЭНИЙ ЧУЛУУГААР ЭДЛЭЛ ХИЙХ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ, ТӨМӨРЛӨГ БОЛОВСРУУЛАХ, МАШИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх,
Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
олгох, сунгахадбүрдүүлэх материал
Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахбичиг баримтыг бүрдүүлнэ:
- Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/
- Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг
- Техник-эдийн засгийн үндэслэлийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан байх
Дээр дурьдсан материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль болон УУХҮ-ийн сайдын 2018.05.23-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтын жагсаалт батлах тухай" А/105 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт маягтын дагуу бүрдүүлнэ. Маягт татаж авах: https://we.tl/t-59f4qAUAfe
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:
- Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000.0төгрөг
- Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх 200,000.0 төгрөг
Бусад:
- Банкны нэр: Төрийн сан банк
- Дансны дугаар:100200700941 ЧД.Улсын тэмдэгтийн хураамж
- Гүйлгээний утга: УУХҮЯ, тэмдэгтийн хураамж
Мэдээлэл өгөх:Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар
Холбоо барих утас: 51-264056, 51-264266
Хүнд үйлдвэрийн бодлогын газар