ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМАНД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, ТАЗ-ын ажлын албаны дарга Ц.Амартөгс, Сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга Л.Санжрагчаа ажлын албаны бусад хүмүүсийн хамт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд:

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт туссан Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд тухайн салбараас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл солилцох уулзалтыг хийлээ.

Уулзалтын үеэр ТАЗ-ын дарга Б.Баатарзориг дараах санал зөвлөмжийг өглөө:

Уул уурхайн салбар нь техник технологийн шинэтгэл нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, санхүүжилт шаардсан, үр дүн нь шууд илэрдэг томоохон салбарын нэг. Иймд иновацыг нэвтрүүлж, технологийн дэвшлийг ашиглах, судалгаа мэдээллийг хийх, салбарын хүний нөөцийн бодлоготой болох шаардлагатай байна гэдгийг онцоллоо.