• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English
  1. ЭХЛЭЛ /
  2. Ярилцлага /
  3. ЭРДЭС БАЯЛГИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛД ШИЛЖИЖ БАЙНА
ЭРДЭС БАЯЛГИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛД ШИЛЖИЖ БАЙНА
Ярилцлага 2021-08-05

ЭРДЭС БАЯЛГИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛД ШИЛЖИЖ БАЙНА

Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээг­дэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг ухаалгаар хийж, энэ чиглэлд мэргэжлийн албан хаагчдын оролцоо, хүлээх үүргийг оновчтой болгон зохион байгуулах, тоон бичиг үсгийн хөтөлбөрийг эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс тууштай арга хэмжээ авч ажиллахаар болжээ.  Хариуцлагатай, нээлттэй, ил тод, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд шийдвэрлэх цорын ганц арга зам бол шинэ зууны хөгжлийн хурдасгуур болсон цахим технологи, аж үйлдвэрийн IV хувьсгалд суурилсан цахим шилжилт гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Цахим шилжилт эдүгээ монголчуудад хоёр давуу талыг бий болгож байна. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, нээлттэй хүргэх боломжийг олгож байгаагаас гадна төрийн их өгөгдлийг ашиглан анализ хийх бололцоотой болж байна хэмээн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийн мэндчилгээ дэвшүүлэхдээ мөн онцоллоо. 

Түүний тэргүүлж буй уг байнгын хороо нь энэ оны тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах” төслийг Засгийн газрын харьяа байгууллагуудад танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн аливаа шийдвэрийг гаргахдаа төрийн их өгөгдлийг ашиглаж хэвшүүлэхийг онцгойлон сануулжээ. Уул уурхайн салбарт ч энэ шийдвэр хамааралтай. Н.Учрал гишүүний хэлснээр, уул уурхай, хүнд үйлдвэр нь улс орны стратегийн хамгийн чухал салбар учир  дагалдах үлэмж хэмжээний дата мэдээлэл, өгөгдөл ихээр хуримтлагджээ. Цаашид  ч нэмэгдэх хандлагатай. Тиймээс  эдгээр дата өгөгдлийг архивын материал гэдэг талаас нь хардаг биш, маш нарийн анализ хийж цаашдын бодлого, шийдвэрээ тодорхойлдог байх ёстой юм. Цахим шилжилтийн нэг том давуу тал бол Монгол хүний оюун санаанаас урган гарсан баялгийг экспортлох боломжийг нээж өгч байгаа юм. Шавхагддаг уул уурхай, шавхагддаггүй оюун санаа хэмээх  хоёр баялгаа хослуулан ашиглаж, экспортолж чадвал Монгол Улс үсрэнгүй хөгжлийг хийж чадна. Тиймдээ ч УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хууль тогтоох байгууллага түүхэндээ анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан аж. Ойрын үед Засгийн газар Цахим хөгжлийн асуудал эрхэлсэн яамтай болох  төлөвлөгөөг эрхэм гишүүн дуулгалаа.


Эрдэс баялгийн салбарын бүх мэдээллийг нэгтгэсэн платформ шаардлагатай

Геологи, уул уурхайн салбарт цахим шилжилтийг хийхээр олон ажлыг УУХҮЯ   төлөвлөжээ. Мэдээж нэн түрүүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба зэрэг төрийн байгууллагуудын цахим системийн уялдаа холбоо, удирдлага, зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж ажиллах учиртай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын цахим шилжилтийн талаар танилцуулга хийхийн өмнө олборлолтоос боловсруулалт руу шилжиж буй өнөөдрийн цаг үеийг цөөн үгээр тодорхойллоо. Түүхээ эргээд харахад, уул уурхайн салбар түүхий эдээ экспортлох чиглэлээр замнаж ирсэн бөгөөд боловсруулалтын чиглэлээр хийгдсэн ажил тун маруухан. Гэтэл бодит байдал дээр боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлж чадвал шинэ орд уурхай нээж ашигласантай адил хэмжээний ашгийг зөвхөн боловсруулах үйлдвэрлэлээс олж авах боломжтой. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжиж, ажлын  байр шинээр нэмэгдэн, улс орны эдийн засагт оруулах татвар хураамжийн хэмжээ нэмэгдэх гээд үр ашиг олноор гарч ирнэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрдэс баялгийн салбарт хайгуул, олборлолтоос гадна “боловсруулалт”, ”борлуулалт”, “хуваарилалт” гэсэн гурван чиглэлийг оруулж ирсэн байна. Ерөөс өнөөгийн Засгийн газрын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар шинэ шатанд дэвшин орно гэж томьёолжээ. Олборлолтоос боловсруулалт руу шилжиж байгаа энэ цаг үед боловсруулах үйлдвэ­рүүдийг түлхүү байгуулах шаардлагатай хэмээн Г.Ёндон сайд илэрхийлэв. 

Энэ бүх үйл ажиллагаанд эрдэс баялгийн цахим шилжилт чухал үүрэгтэй. Онцолбол, “Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг салбарын яамнаас  хэрэгжүүлж эхэлжээ. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт “Цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээ бий болгоно” хэмээн тусгасан.Энэ бодлого чухамдаа  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны  хүрээнд хэрэгжих учиртай. УУХҮЯ-ны хувьд дотоод бүтцэдээ Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулжээ. Уг хэлтэс төрөөс хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийн бодлогыг зангидаж ажиллана.  Өнөөдөр төрийн байгууллагуудын цахим системийн  уялдаа холбоо хэр байна вэ? Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн систем, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүртгэлийн систем, Уурхай хүлээн авах улсын комиссын үйл ажиллагааны бүртгэлийн систем, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан зэрэг төрийн үйлчилгээг УУХҮЯ  хуулийн дагуу үзүүлж байгаа. Тус яамнаас 13 төрлийн тусгай зөвшөөрлийг олгодог. Үргэлжийн хэл ам, хардлага дагуулж байдаг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг ямар ч байсан цахим болгосон. Цахим болсноор аж ахуйн нэгжүүд шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж өгдөг бөгөөд тусгай зөвшөөрөл олголтын процесс хэн дээр, ямар үе шаттай явж байгааг цахимаар хянах боломжтой болсон. ТЭЗҮ, геологи хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө, ордын нөөц зэргийг хэлэлцдэг эрх бүхий гол байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ). Эдгээр үйл ажиллагааг цахимжуулах ажил явагдаж байна. УУХҮЯ, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын уялдаа холбоог хангах тал дээр талууд идэвхтэй ажиллаж, цахим  шилжилтээ хөгжүүлж байна.  Ашигт малтмалын нөөцийн бүртгэл, геологийн мэдээллийн каталоги, төрийн архивын дансны программ, хээрийн ажлын судалгаа, мэдээллийн системийг цахимжуулахдаа иргэдэд яавал хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх вэ гэдэгт эрэлхийлэл хийж байгааг Г.Ёндон сайд дуулгасан. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалттай холбоо­той гомдол салбарын яам, харьяа агентлаг дээр цөөнгүй ирдэг. Өөрөөр хэлбэл, хайгуулын болон уулын ажлын тайлан, төлөвлөгөөг хүлээж авах процесс хүнд суртал ихтэй. Заавар, зөвлөмжийн дагуу хий гээд олон удаа буцаадаг нь аж ахуйн нэгжүүдийг “залхаадаг” аж. Тэгэхээр энэ мэт үйлдлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгохын тулд эрдэс баялгийн цахим засаглалын чиглэлээр хоёр гол зүйлийг нэн түрүүнд хийх шаардлагатайг салбарын сайд хэлж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бүх мэдээлэл нэгдсэн нэг платформтой болох ёстой. Уг платформыг нэгдүгээрт төрийн байгууллагуудын шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, төрийн түргэн шуурхай үйлчилгээ, хоёрдугаарт, мэдээллийн нэг урсгалаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Төрийн байгууллагуудын шийдвэр гаргах явцыг хянах боломжтой болно гэдэг давуу тал. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчид бөөн зардал чирэгдэл болж Монголыг зорин ирэх шаардлагагүй. Төлбөрөө төлж мэдээллээ аваад, боловсруулалтаа хийгээд сонгон шалгаруулалтдаа цахимаар оролцох боломжтой. Ийм стандар­тыг нэвтрүүлснээр гадаадын төдий­гүй дотоодын хөрөнгө оруу­лалт нэмэгдэнэ гэдэгт салбарын мэргэжилтнүүд итгэлтэй байна. 

Эрдэс баялгийн цахим засаглалыг бий болгохын тулд хэд хэдэн зүйлд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага үүсч байна. Хууль, эрх зүйн орчны хувьд “Эрдэс баялгийн цахим засаглал” хөтөлбөрийг бо­ловс­руулах ёстой. Түүнчлэн тө­рийн цахим үйл­чил­гээний нэгд­сэн бодлого, төлөв­лөлтөд нэг­дэх, тухайлбал E-Mongolia болон “Хур” системд холбогдоно. Мөн технологийн дэвшил, инно­­вацийн талаасаа салба­рын байгууллагуудад шинэ технологи,  инновац  нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллана гэдгийг мэргэжилтнүүд илэр­хийлж байна. Мэдээж иргэд, аж ахуйн нэгжийн цахим оролцоогүйгээр ажил ахихгүй.  Салбарын төрийн үйлчилгээг шат дараалалтайгаар цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг. “Цахим үндэстэн” нэгдсэн порталд нэгдэх асуудал бас бий. Ингэснээр цахим систем ашиглах сургалтууд зохион байгуулах боломжтой. Мэдээллийн аюулгүй байдал, нээлттэй өгөгдөлд ихээхэн ач холбогдол өгч ажиллах шаардлага бий. Чухамдаа мэдээллийн сан, өгөгдлийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах нь салбарын яамны зорилт болж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн тайлбарлаж буйгаар, эрдэс баялгийн цахим засаглал нь “хяналт”, “ил тод, нээлттэй байдал”,” технологийн дэвшил, инновац” гэсэн гурван түвшинд үр дүнд хүрэх учиртай.

Cонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлж байна
 
Бар кодоор тусгай зөвшөөрөл олгох ба гар утасны аппликэйшний тусламжтайгаар тухайн аж ахуйн нэгж, иргэний утас, цахим шуудангаар хариуг илгээх системийг Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүд боловсруулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээж авахдаа тухайн сонгосон талбай хэр давхцалтай байгааг автомат системээр гаргаж өгөх аж.  Тусгай хэрэгцээний болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцвал тухайн давхцлыг автоматаар тогтоож, булангийн координатын цэгүүдийг тодорхойлно хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Б.Түвшинжаргал ярилаа.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмаар олгоход аж ахуйн нэгжүүдэд бичиг цааснаас эхлээд олон хүндрэл тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд сонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлэх ажлыг тус агентлаг хийж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийн тусламжтайгаар сонгон шалгаруулалтын материалаа бэлдээд цахимаар агентлаг руу шилжүүлнэ. Улмаар Сонгон шалгаруулалтын комисс цахимаар үнэлгээ хийж шийдвэрээ гаргана. Ингээд тухайн байгууллага, иргэний гар утас болон цахим шуудангаар хариуг илгээх аж. Одоогоор хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ-ийн мэдээллийн сан зэргийг цахимжуулж байна. Урьдчилан  шалгах программыг боловсруулах тал дээр мөн ажиллаж буй. Хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан төлөвлөгөөнд 17 маягтыг бөглөдөг бөгөөд мөн дэлгэрэнгүй тайланг  холбогдох газарт ирүүлнэ. Нэг тооны алдаанаас болж тухайн тайлан бүхэлдээ буцаагдах  тохиолдол бий. Тиймээс үүнийг урьдчилан шалгах программаар засаад цахим системдаа оруулах боломж нээгдэж байгааг  АМГТГ-ын орлогч дарга Б.Түвшинжаргал сонирхуулсан. Энэ мэтчилэн мэргэшсэн зөвлөх инженерийн мэдээллийн цахим сан, төрийн захиргаа болон орон нутгийн байгууллагуудын мэдээлэл солилцох цахим талбарыг   нээхээр ажиллаж байна.  

ЭБМЗ-ийн бүртгэлийн цахим системд хийгдэж байгаа ажлуудын талаарх УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэвийн илтгэлд хэд хэдэн шинэлэг зүйл  сонордууллаа. Уг цахим системээс үндсэндээ ЭБМЗ дээр хэдэн асуудал хэр  хугацаанд ямар түвшинд шийдэгдэж байгааг хянах боломжтой болох аж. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйлчилгээ цахимаар хүрдэг болж буй нь энэ юм.  Тус цахим үйлчилгээг https//mpc.mmhi.gov.mn  хаягаар нэвтэрч авах бөгөөд нээлттэй мэдээлэл, бүртгүүлэх хэсэг, салбар зөвлөл, түгээмэл асуулт, хариултын сан зэрэг хэсгүүд байх аж. Нээлттэй мэдээллээс Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын дэг, зар, салбар зөвлөлүүдийн хүлээн авсан, буцаасан төслүүдийн мэдээллийг хүлээн авна. Мөн  АМГТГ-ын кадастрын  системтэй холбогдож, аль байгууллагаас тусгай зөвшөөрөл дээр  хүсэлт гаргаж байгаагаа  сонгож баталгаажуулах юм. Түүнчлэн шинжээч томилуулах болон  ашигт малтмалын ТЭЗҮ-ийн хүсэлт гаргах зэрэг олон үйлдлийг уг цахим систем дээр хийж болно хэмээн тэрээр тайлбарлав.   Цахим системээс холбогдох тайлан судалгаануудыг мөн гаргаж авч болох бөгөөд эндээс  ЭБМЗ дээр ирж байгаа асуудлуудыг тус зөвлөлийн удирдлагууд хэрхэн шийдвэрлэж байгааг   харж болно. ЭБМЗ дээр шинжээч томилуулахаар өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг АМГТГ-ын мэргэжилтэн, нарийн бичгийн дарга нар хүлээн авч,  УУХҮЯ-ны салбар зөвлөлийн даргад танилцуулдаг. Улмаар  салбар зөвлөлийн дарга нь ЭБМЗ-ийн даргадаа танилцуулах зэрэгт маш их хугацаа ордог, хэл ам дагуулдаг. Тэгвэл уг үйл явцыг цахимжуулснаар талуудын үйл ажиллагааг хялбаршуулж буй нь томоохон дэвшил болж байна.      

Тус зөвлөлд гаргасан хүсэлтүүд Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангийн талаар Үндэсний геологийн албаны (ҮГА) дэд дарга  Б.Уянга  танилцуулахдаа улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа геологийн болон хээрийн ажлын  төрөл бүрийн судалгааг бодит хэлбэрээр цахимжуулж буйг  тодотголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа  нийт 39 төслийн байршлын талаар тойм хэлбэрээр англи, монгол хэлээр нийтэд хүргэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, ҮГА-ны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, тодорхой ажлуудын талаарх мэдээллийг  дэлхийн хаанаас ч олж үзэж болох аж. Мон Гео Кат системд ч мөн улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологийн ажлын бүх тайланг байршуулжээ. Хайлт хийхийн тулд  түлхүүр үг ашиглана.  ҮГА-ны архивын материалтай тухайн иргэд биеэр очиж танхимаар үйлчлүүлэх төдийлөн  шаардлагагүй болох юм. Эдгээр мэдээлэл тус албаны төв серверт хадгалагдана. 

The Mongolian Mining Journal /June.2021/

 Г.Идэрхангай

Өмнөх бичлэгГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН “EPC-1” БАГЦ АЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНД АШИГЛАЛТАДДараагийн бичлэгЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛЫГ ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛЖ БАЙНА

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ