ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ


ЭМГЭНЭЛ

ДАШБАЛЫН БАТЖАРГАЛ

/1939-2021/

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны тэргүүлэх ажилтанХүвдүүд овогтДашбалын Батжаргалхүнд өвчний улмаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр таалал төгсөж, Монгол Улсын уул уурхайн салбар, Шинжлэх ухааны салбар болон гэр бүлд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Батжаргал нь 1939 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Тавин нэртэй газар төржээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1947 онд сургуульд элсэн,1957онд Улаанбаатар хотынНэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгссөн.

Д.Батжаргал нь 1957-1962 онд ЗСБНХУ-ын Москвагийн уул уурхайн дээд сургуулийгУулын машин үйлдвэрлэлийн инженер-механикч мэргэжлээр дүүргэж, 1974-1977 онд Москва хотноо аспирантурт суралцан, А.А.Скочинскийн нэрэмжит Уул уурхайн хүрээлэнд дэд докторын зэрэг, 1992 онд Москвагийн уул уурхайн их сургуульд Техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1962 оноос Налайхын уурхайд механикаар ажиллан эхлүүлж, Төмрийн заводод зохион бүтээгч, Аж үйлдвэрийн яам, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамдад мэргэжилтэн, Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтболон Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал, захирал, зөвлөх, шинжлэх ухаан,технологийн төслийн удирдагчаар тасралтгүй 50 жил ажилласанбайна.

Д.Батжаргал нь амьдралынхаа бүхий л цаг хугацааг уул уурхайн шинжлэх ухааны судалгааны ажилд зориулсан, Монгол Улсын уул уурхайн салбарт онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн байсан юм. Түүний санаачлан удирдаж байсан зарим судалгаа, зохион бүтээх ажлын үр дүнгээр“Орчин үеийнбагаж хэрэгслээр тоноглосон уулын чулуулгийн судалгааны лаборатори”, “Энгийн найрлагатайтэсрэх бодисын үйлдвэр”, “Усанд тэсвэртэй тэсрэх бодисын үйлдвэр”, “Нүүрсэн брикетийн үйлдвэр” байгуулагдсан байна.

ТэрбээрЗСБНХУболон Монгол Улсын шинэ бүтээлийн22патент эзэмшиж,судалгааны ажлынхаа үр дүнд үндэслэн 14 ном, 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл зэрэг бүтээлийг туурвиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байна.

Д.Батжаргал нь Монгол Улсын уул уурхайн зураг төсөл боловсруулах ажлын үндэс суурийг тавилцаж, уул уурхайн зураг төслийн үндэсний инженерүүдийг бэлтгэж, олон арван шавийнхаа эрдэм шинжилгээний ажлыгудирдан, шинжлэх ухааны доктор (Sc.D.) 1, техникийн ухааны доктор (Ph.D.) 5 хамгаалуулсан багш сурган хүмүүжүүлэгч, профессор байжээ.

Түүнийидэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь төр, засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 50, 60, 80, 90жилийн ойн хүндэт медаль болон тав, зургадугаар таван жилийн гавшгайч цол тэмдэг, Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль,  Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.Тэрбээр Шинжлэх ухааны академийн Бага чуулганы гишүүн, Инженерийн ухааны үндэсний академийн гишүүн, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Монгол Улсын шилдэг  зохион бүтээгч”, уул уурхай, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн байлаа.

Монгол Улсынхаа уул уурхайн салбарт, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, оюунлаг нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, зохион бүтээгч, шинийг санаачлагч, сурган хүмүүжүүлэгчийн гайхамшигт замналыг тодоос тод үлдээсэн түүний ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, шинжлэх ухаанч зан чанар, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ