КАНАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН MERIT ТӨСЛӨӨС “ГАЗРЫН ТОСНЫ АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ” СЭДЭВТ СУРГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
Ард иргэд, олон нийтэд газрын тосны салбарын талаарх мэдээллийг өгөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, салбарыг сурталчилан таниулах арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачлага, захиалгаар Канад Улсын Засгийн газрын MERIT төслөөс “Газрын тосны амьдралын мөчлөг”танин мэдэхүйн мэдээлэл сургалтын материал боловсруулсныг MERIT төслийн захирал Ж.Адамс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газарын холбогдох албан хаагчид Канад Улсын Техникийн зөвлөхтэй хамтран Ашигт малтмал газрын тосны газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дорнод их сургууль, Пeтро Матад ХХК-ийн төлөөллийг хамруулан сургалтын хөтөлбөр боловсруулж, салбарын үйл ажиллагааг сурталчилан таниулах 19 сургагч багшийг бэлтгээд байна.
Сургагч багш нар нь газрын тосны амьдралын мөчлөгийн талаарх бүхий л үе шат, мөн тухайн орон нутагт газрын тосны салбараас бий болох боломж, иргэдийн оролцооны талаар нэгдмэл мэдээллийг ард иргэдэд хүргэх зорилготой юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол зорилтуудын нэгболох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудлын хүрээнд газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь чухал бөгөөд, үүний тулд ард иргэд, хүүхэд залуусын газрын тосны салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдэх эрхийг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ цаг үeд уг сургалтын арга хэмжээ нь ихээхэн ач холбогдолтой болохыг УУХҮ-ын сайд Г.Ёндон онцлов.
Газрын тосны амьдралын мөчлөг сургалтын видео бичлэгийг байршуулсан YouTube линкийг хавсралтаар хүргүүлж байна.
1. MODUL 1.
Газрын тосны гарал үүсэл, хэрэглээ, Монгол Улсын Газрын тосны салбарын хөгжил, бодлого, эрх зүйн орчны талаар
Чулуундаваа Чулуунбат, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга.
2. MODUL 2.
Эрэл, Хайгуул, Газрын тосыг хэрхэн илруулэх вэ?
Пүрэвдорж Хүрэлхүү, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн шинжээч
3. MODUL 3.
Үнэлгээ, Газрын тосны илэрц бүтээн байгуулалт хийхүйц эдийн засгийн үр ашигтай эсэхийг тодорхойлохын тулд ямар төрлийн үнэлгээ хийдэг вэ?
Адъяа Пүрэв, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын алхах шинжээч, Доктор
4. MODUL 4.
Бүтээн байгуулалт, Газрын тосны талбайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд ямар ажил хийдэг вэ?
Адъяа Пүрэв, УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын алхах шинжээч, Доктор
5. MODUL 5.
Ашиглалт, Газрын тосны талбайгаас олборлолт хийхтэй холбоотой ямар үйл ажиллагаа явагддаг вэ?Ичинхорлоо Энхтуяа, Газрын тосны амьдралын мөчлөг сургалтын сургагч багшM.Айдын Ашигт малтмал, газрын тосны газар, Газрын тосны ашиглалтын хэлтэс, ахлах мэргэжилтэн
6. MODUL 6.
Татан буулгалт, Газрын тосны цооног, ашиглалтын байгууламжуудыг ашиглахгүй болсны дараа яадаг вэ?
Сантив Пүрэвсүрэн, Ашигт малтмал, газрын тосны газарь Газрын тосны хайгуулын хэлтсийн Геофизикийн судалгаа хариуцсан мэргэжилтэн
7. MODUL 7.
Байгаль орчны асуудал, Газрын тосны бүтээн байгуулалттай холбоотойгоор байгаль орчинд ямар нөлөөлөл үүсэж болзошгүй вэ?
Рэнцэн Сүрлэгмаа, Дорнод их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн
8. MODUL 8.
Талуудын оролцоо, олон нийттэй холбоотой анхаарах асуудлууд, Газрын тосны хайгуул эсвэл ашиглалтын төсөлд санал бодлоо хэрхэн тусгах вэ?
Дорж Бурмаа, “Петроматад” ХХК-ийн орон нутаг хариуцсан мэргэжилтэн
9. MODUL 9.
Ажлын байр, бизнесийн боломжууд, Газрын тосны ашиглалтаас хэрхэн үр шим хүртэх вэ?
Баяртогтох Дуламсүрэн, Дорнод их сургуулийн Газрын тосны инженер хөтөлбөрийн багийн ахлагч
10. ТАНИЛЦУУЛГА
11. Газрын тосны амьдралын мөчлөг
12. Түгээмэл асуулт, хариулт – ажлын байр, бизнесийн боломж
13. Түгээмэл асуулт, хариулт – Ашиглалт
14. Түгээмэл асуулт, хариулт – Байгаль орчин
15. Түгээмэл асуулт, хариулт – Бүтээн байгуулалт
16. Түгээмэл асуулт, хариулт – хайгуул
17. Түгээмэл асуулт, хариулт – Олон нийтийн оролцоо
18. Түгээмэл асуулт, хариулт – Татан буулгалт
19. Түгээмэл асуулт, хариулт – Үнэлгээ