7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2021 оны 11 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд нийт 3237 автомашин, 909 вагон буюу 469.7 мян.тн нүүрс, 256 автомашин, 174 вагон зэсийн баяжмал, 1674 автомашин, 8 вагон буюу 116.7 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны өдрийн байдлаар 19.34тн алт худалдан авсан байна. Харин өнгөрсөн хугацаанд 1,183.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд оны эхнээс 11 сарын 19-ний өдрийн байдлаар 18,795.1 мян.тн нүүрс олборлож, 12-ны өдрийн байдлаар 14,645.6 мян.тн-ыг экспортолжээ.
Оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 4,476.5 мян.бар газрын тос олборлож, 18-ны өдрийн байдлаар 3,994.3 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 688.3 мян.бар буюу 20.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.