
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Журам батлах тухай” 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/381 / А/274 / А-313 дугаар хамтарсан тушаалаар баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5553 дугаарт бүртгүүлээд байна.