• Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
(51)-263506, (51)-260864
(11)-318169
info@mmhi.gov.mn
Холбоо барих
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Бидний тухай
    • Яамны удирдлагууд
      • Сайд
      • Дэд сайд
      • Төрийн нарийн бичгийн дарга
    • Эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын бүтэц
    • Газар, хэлтэс
  • Мэдээ
    мэдээлэл
    • Мэдээ
    • Ярилцлага
    • Салбарын статистик
    • Хэвлэлийн мэдээ
    • Шуурхай штаб
    • Хэлэлцүүлэг
    • Сургалт
    • Аж ахуйн нэгжийн анхааралд
    • IMARC
    • MINERALS AND MINING INVESTMENT GUIDE 2023-2024
    • Аргачилсан зөвлөмж I-V
  • Ил тод
    байдал
    • Хүний нөөц
      • Яамны албан хаагчид
      • Сул орон тооны мэдээлэл
      • Хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр
      • Төрийн албаны салбар зөвлөл
      • Сургалтын мэдээлэл
      • Нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, тайлан
      • Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм журамууд
      • Сонгон шалгаруулах журам
      • Ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам
      • Албан тушаалын тодорхойлолт
    • Худалдан авах ажиллагаа
      • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах ажиллагааны тайлан
      • Тендерийн урилга
      • Тендерийн явц 2021-2024 он
      • Хар жагсаалт
    • Авлигын эсрэг
      • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө 2021
      • Авлигын эсрэг мэдээлэл
      • Авлигын эсрэг хууль
      • Сургалт
      • ХАСУМ хянасан дүгнэлт 2020-2024
      • Чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн бүртгэл
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ
      • Байгууллагын стратеги төлөвлөгөө
      • Стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
      • Хууль тогтоомж
      • Алсын хараа-2050
      • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
      • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
      • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
      • Нэгдсэн тайлан
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
      • Хяналт шалгалт
        • Хяналтын хуудас
        • Хяналт шалгалтын төлөвлөгөө
    • Дотоод аудитын тайлан
    • Дотоод аудитын төлөвлөгөө
    • Жендер
      • Салбарын жендерийн бодлого
      • Жендерийн сургалт
    • Улсын жилийн төлөвлөгөө
      • Төлөвлөгөөний хэрэгжилт
    • Цацрагийн үүсгүүрийн эрхлэх үйл ажиллагаанд олгосон тусгай зөвшөөрлүүд
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Улсын Их Хурлын тогтоол
    • Засгийн Газрын тогтоол
    • Бодлогын бичиг баримтууд
    • Ерөнхий Сайдын захирамж
    • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал
    • Дүрэм, журам
    • Захиргааны хэм хэмжээний актын хувийн хэрэг хөтлөлт
    • Төрийн болон албаны нууц
  • Төрийн
    үйлчилгээ
    • Тусгай зөвшөөрөл
      • Бүрдүүлэх баримт бичиг
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хий импортлох тусгай зөвшөөрөл
        • Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа
        • Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл
        • Хүнд үйлдвэр
      • Тусгай зөвшөөрөл эзэмшигчид
        • Бүх төрлийн шатахуун, шатдаг хийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
        • ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ, ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН СУДАЛГАА
        • Хүнд үйлдвэр
        • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Үйл ажиллагаа
      • Төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл, гомдол
    • Салбарын шагнал
  • Шилэн данс
    • Төсвийн ерөнхийлөн захирагч
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Нээлттэй
    мэдээлэл
    • 8.2 Чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.3 Хүний нөөцийн талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.4 Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • 8.5 Үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байдал
    • 8.6 Бусад мэдээллийн ил тод, нээлттэй байдал
    • Нээлттэй өгөгдөл
  • ХУУЛИЙН
    ТӨСӨЛ
  • 11-11 төв
  • English

О.БАТНАЙРАМДАЛ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬТАЙ БОЛСНООР МЕГА ТӨСЛҮҮД УРАГШЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭНЭ

  1. ЭХЛЭЛ /
  2. Хэвлэлийн мэдээ /
  3. О.БАТНАЙРАМДАЛ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬТАЙ БОЛСНООР МЕГА ТӨСЛҮҮД УРАГШЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭНЭ
О.БАТНАЙРАМДАЛ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬТАЙ БОЛСНООР МЕГА ТӨСЛҮҮД УРАГШЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭНЭ
Хэвлэлийн мэдээ 2021-12-01

О.БАТНАЙРАМДАЛ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬТАЙ БОЛСНООР МЕГА ТӨСЛҮҮД УРАГШЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЭНЭ

УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдалтай Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлал юу вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх зорилт тусгагдсан. Одоогоор дэлхий дээр 130 гаруй үндэсний баялгийн сан 9,3 орчим их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт хөрөнгийн бараг 10 хувийг удирдаж байна гэсэн үг. Баялгийн сангууд тухайн орны онцлог, зорилго, шийдэж буй асуудлаас хамаарч хэд хэдэн төрөлтэй байдаг. Тухайлбал, Сингапур улс төрийн өмчит компаниудаа зах зээлийн зарчмаар удирдах чиг үүрэг бүхий “Темасек Холдинг” баялгийн санг 1974 онд байгуулж байсан бол 1981 онд гадаад валютын нөөцөө зохистой удирдах, худалдан авах чадварыг хадгалах зорилгоор Сингапурын засгийн газрын хөрөнгө оруулалтын корпорацийг байгуулж байв.

Манай Улсын хувьд 2010 онд Төсвийн тогтворжуулалтын сан, 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, мөрдөж ирсэн. Мөн Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд Үндэсний баялгийн сан нь хуримтлалын болон хөгжлийн сангийн төрөлтэй байна гэж заасан.  Энэ нь Баялгийн сангийн нэг төрөл болох Хөгжлийн санг олон улсын сайн туршлагын дагуу шинээр байгуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн гэсэн үг.

Энэ нь нэг талаас уул уурхайн томоохон төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор хангах, дэлхийн хэмжээний чадварлаг менежментийн баг зах зээлийн зарчмаар удирдаж хөрөнгийн арвижуулах, үргүй зардыг танаж засаглалыг сайжруулах, төрд ногдох ногдол ашгийг дорвитой нэмэгдүүлэх, нөгөө талаас, уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн мега төслүүдийг хөдөлгөх, цаашлаад урт хугацаандаа эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх салбаруудын санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх зорилготой. Ингэснээр цаашид Монгол улсын хөгжлийг тодорхойлох томоохон хөрөнгө оруулалтуудыг төсөвт дарамт болохгүйгээр, зах зээлийн зарчмаар тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

“Эрдэнэс Монгол” ХХК үүсэн байгуулагдаад 14 жил болж байгаа ч, 10 гаруй охин болон хараат компаниас ердөө 2-3 нь л үр ашигтай ажилладаг. Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК олон улсын баялгийн сангийн хэлбэр, зохицуулалт, стандарт руу цаг алдалгүй яаралтай шилжиж орох ёстой. Ингэж байж хөрөнгийг оновчтой, зорилготой удирдлагаар хангана. Аль хөрөнгөө урт хугаацаандаа өөрөө эзэмшиж, аль хэсгийг нь хувийн хэвшилтэй хамтран удирдах нь зүйтэй вэ, мөн зарим компанийхаа эзэмшлийн тодорхой хувийг үе шаттайгаар гадаад болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж нээлттэй, олон нийтийн болгох гэх мэт хөрөнгө оруулалтын стратегиа багцын хүрээнд маш сайн судалгаатай мөн оновчтой тодорхойлж шийдвэр гарган явах ёстой. Үндэсний баялгийн сан болон хөгжлийн сангийн тухай хуулиуд маань энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох юм. Төрийн өмчийн томоохон хувьчлал, эсвэл олон нийтэд нээлттэй болгох үйл ажиллагааг яаран, хүчээр хийж болдоггүйг бидний өнгөрсөн түүх нэг биш удаа харуулсан тул одоо маш нухацтай хандах шаардлагатай.

Энэ хуулиар зохицуулагдаж буй өөр нэг чухал зүйл бол засаглал, ил тод байдал. Сайн засаглалгүйгээр, ил тод нээлттэй үйл ажиллагаагүйгээр ямар ч компани, тэр тусмаа төрийн өмчит үйлдвэр, компаниуд өндөр үр ашигтай ажиллах боломжгүй. Тиймээс олон улсын сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд тулгарч буй засаглалын асуудал зөвхөн Монголд тулгарч байгаа асуудал биш юм. Улс бүр л хөгжлийн аль нэг шатандаа дайраад л өнгөрсөн байдаг. Харин үүнийгээ хэрхэн амжилттай шийдвэрлэж чадсан эсэхээр тухайн орны хөгжлийн дараагийн үе шат, өнгө төрх шууд хамаардаг. Тиймээс бид энэхүү хуулиа бичиж байхдаа дэлхийн сайн, муу туршлагыг олон талаас харьцуулан судалж, сайн туршлагыг шигтгэхийг зорьж ажилласан. Энэ тал дээр дотоод, гадаадын мэргэжлийн экспертүүдтэй хамтарч нягт ажиллаж байгаа.

– Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг. Тэгэхээр тус компанийн статус ямар болно гэсэн үг вэ?

– Хөгжлийн сан (холдинг компанийн хэлбэр) болно. Өөрөөр хэлбэл Сингапурын “Темасек холдингс”, Казахстан улсын “Самрук-Казына” зэрэг баялгийн сангийн загварт шилжинэ гэсэн үг.  Төрийн өмчит томоохон уул уурхайн хөрөнгүүд нь “Эрдэнэс Монгол” ХХК, УУХҮЯ, ТӨБЗГ гэх мэт олон газар зэрэг хамаардгаас нэгдсэн удирдлага, бодлого дутагдаж байна. Тиймээс уул уурхайн энэ олон тарсан хөрөнгийг нэгдсэн бүтэцтэй болгож, хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдсанаар нэгд, хөрөнгө оруулалтын нэг цонхны нэгдсэн бодлогоор хангана. Хоёрт, охин болон хараат компаниудын санхүүгийн сахилга бат сайжирч, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ. Гуравт, нэмүү өртөг шингээх, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээс алхам алхмаар ангижрах томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэнэ.

Үндэсний баялгийн сан нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ард түмэндээ байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус бие даасан байх, ил тод нээлттэй байх, нийгмийн хариуцлагатай байх гэсэн таван зарчмыг баримталж ажиллахаар хуульд тусгасан. Хөгжлийн сан нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогын хүрээнд Ирээдүйн өв санд ногдол ашгиа хуваарилах юм.

-Хөгжлийн сангийн удирдлага ямар бүтэцтэй байх вэ. Засаглалыг нь эрүүл байлгах тал дээр ямар зохицуулалт орж байгаа вэ?

– Баялгийн сангийн хувьд удирдаж буй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, нэг талаас гүйцэтгэх удирдлагуудад дэмжлэг үзүүлдэг, нөгөө талаас хяналт тавьдаг мэргэжлийн, хараат бус байнгын ажиллагаатай ТУЗ-тэй байна. Засаглал талаасаа сангийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хараат болон охин компаниудын гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээг хуулиар маш тодорхой болгоно. Тэдгээр эрх бүхий албан тушаалтнуудад тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн нээлттэй ил тод сонгон шалгаруулдаг, салбартаа бодит өөрчлөлт авчирсан арвин туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтнүүд байна гэж тусгасан. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын эрх хэмжээ, хязгаарлалтуудыг нарийн тодорхой заана. Ингэснээр Хөгжлийн сан болон төрийн өмчийн уул уурхайн компаниудыг улс төрийн нөлөөлөл, цаг үеийн гал унтраах шийдвэрүүдээс хамгаалж чадна.

-Байгалийн баялгийн өгөөжийг бэлэн мөнгөөр тарааж, эдийн засагт хэт халалт үүсгэсэн гашуун түүх бидэнд бий. Үндэсний баялгийн сангийн хөрөнгө төслүүдэд чиглэснээр эдийн засагт ямар давуу тал үүсэх вэ?

Бэлэн мөнгө хавтгайруулж тарааснаас эдийн засагт ямар эрсдэл үүсдгийг бид бүгд ойлгосон. Энэ нь цаашлаад зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн сэтгэл зүйд доройтол үүсгэх зэрэг олон асуудал дагуулдаг. Нөгөө талаас, уул уурхай түшиглэсэн улс орнуудад нийтлэг тохиолддог Голланд өвчин гэгддэг баялгийн хараалаас сэргийлэх талаар бид бодолцож үзсэн. Дотоодын эдийн засгийг хэт халахаас сэргийлэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн сан маань төсвийн орлогоос булаацалдахгүй, одоо байгаа төрийн өмчит уул уурхайн компаниудыг зах зээлийн зарчмаар удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, улмаар бий болох ашгийг хуримтлуулж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийх юм. Хөгжлийн сан байгуулагдсанаар макро эдийн засагт дунд болон урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг бид ерөнхий тэнцвэрийн динамик загвараар (CGE) бас тооцоолсон.

Өнөөдөр Хөгжлийн сангийн эрх зүйн зохицуулалт, нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого байхгүйгээс стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэг удаагийн засгийн газрын тогтоол, шийдвэрээр санхүүжүүлж байгаа нь нэг талаас учир дутагдалтай. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон хөрөнгө оруулалтуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалган санхүүжүүлж буй нь мөнгөн урсгал сайтай хэдхэн компаниудадаа хэт их ачаалал өгч, тэдний санхүүгийн бие даасан байдал, компанийн цаашдын хөгжилд чөдөр тушаа болдог. Тиймээс эдгээр үйлдвэр, компанийг хөгжлийнхөө дараагийн шатанд гарах, санхүүгийн сахилга бат, бие даасан байдалтай байх, эрх хэмжээнийхээ хүрээнд төлөвлөсөн дэд төслүүдээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй. Тэрхүү томоохон санхүүжилтийн механизм нь өөрөө Хөгжлийн сан байна.

-Баялгийн сангийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах тал дээр хуулийн төсөлд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

-Баялгийн санг зөв удирдах, ил тод байдлыг хангах нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын зарчмууд бий. Дэлхийн олон жишиг баялгийн сангууд нэгдэж чуулаад Үндэсний баялгийн сангуудын олон улсын форум зохион байгуулсан байдаг. Энэ хүрээнд Баялгийн сангийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг 24 заалт бүхий Сантьягогийн зарчмыг баталсан байдаг. Дэлхий дээр хамгийн амжилттай ажилладаг баялгийн сангууд сайн засаглал, оновчтой удирдлагатай ажиллахын тулд Сантьягогийн зарчмыг мөрддөг. Бид бас тэдгээр зарчмыг Хөгжлийн сангийн тухай хуульдаа тусгаж өгсөн.

Өмнөх бичлэгҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВДараагийн бичлэг“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН НЭГ ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

Ангиллууд

  • Мэдээ
  • Ярилцлага
  • Салбарын статистик
  • Хэвлэлийн мэдээ
  • Шуурхай штаб

АҮЭБЯ-ны хаяг

  • Монгол улс, Улаанбаатар, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
    Засгийн газрын II байр
  • Утас: (51)-263506
  • Цахим шуудан: info@mmhi.gov.mn

 

Иргэд, байгууллагаас захидал, албан бичиг, өргөдөл хүлээн авах бичиг хэргийн ажилтан Н.Болормаа
Утас 51-263506, өрөөний дугаар 102 тоот

Холбоо барих

    Санал асуулга

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны аль үе шатанд авлига байж болох вэ?

    Санал өгөхҮр дүн
    Санал асуулгуудын түүх

    • Хууль тогтоомж
    • Алсын хараа-2050
    • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл
    • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
    • Улсын жилийн төлөвлөгөө
    • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
    • Аймгийн засаг дарга нартай байгуулсан гэрээ
    • Нэгдсэн тайлан
    • Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан
    2024 © АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ