ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР /2020-2024 он/
Төслийн явц
- Инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил үе шаттайгаар хийгдэж байна.
- Технологийн бус байгууламжийн (EPC-1) ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлсэн.
- Технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын (EPC-2,3) Ерөнхий гүйцэтгэгчийн урьдчилан сонгон шалгаруулалт явагдаж байна.
- 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 90%-тай байна.
- Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил (төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам)-ын ажил хийгдэж дууссан.
Нийгэм, эдийн засгийн ач холбогдол
- Бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангана.
- Цаашид үйлдвэрт 600 тогтмол ажлын байр бий болно.
- Түлш, шатахууны импортын хамаарлаас гарна.
- Шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувь хямд байх боломж бүрдэнэ.
- Нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно.
- Шатахууны дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангана.
- Гадаад худалдааны алдагдал $1.0 тэрбум орчмоор буурна.
1 thoughts on “ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР /2020-2024 он/”