ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛ /2020-2024 он/
Ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн завод
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ.
2020-2021 ОНД ХИЙСЭН АЖЛУУД
ИЛ УУРХАЙ
- Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийн металл хийц үйлдвэрлэлийн ажлын явц бутлуурын байгууламж 100%, Туузан дамжуургын систем 100% дууссан.
- Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэлт 40 хувьд хүрсэн.
ТӨСЛИЙН ЯВЦ
Механик тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц:
Бутлуурын байгууламж 90%, Туузан дамжуургын систем 85% байна. Нийт механик тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн ажлын явц 17%-ийн гүйцэтгэлтэй байна.
ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ҮЙЛДВЭР
Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн хөрөнгө оруулалт 100% шийдэгдсэн ба үйлдвэрийн бүтээн байгуулалт 65% байна.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР
- Хүдэр баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүтээн байгуулалтын газар шорооны ажлын явц 95%, барилгын бетон цутгалт 93%, төмөр хийцийн нийлүүлэлт 100% байна.
- Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99%-тай байгаа ба тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлт хийгдэж байна.
Хүчин чадал
2020 онд – Хүдэр 32 сая.тн
2024 оноос жилд – Хүдэр 40 сая.тн, Зэсийн баяжмал 682.1 мян.тн, Молибдений баяжмал 5.7 мян.тн
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Ажлын байр: 137
- Конвейер: Хүдэр тээвэрлэлтийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулна.
- Баяжуулах үйлдвэр: Хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тн-оос 40 сая тн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.
- Засвар механикийн завод: Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд анги, сэлбэг хэрэгслээр хангаж, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дотоодын зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлнэ.