УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН ОХУ-ЫН АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ОРЛОГЧ САЙД В.Л.ЕВТУХОВТОЙ УУЛЗАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажиллаж байна.
Тэрээр өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснфеть” компанийн Роснефть нефтийн компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцоно.
Айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Р.Очбадрах, яамны газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.