“МОНГОЛЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ӨВ СОЁЛЫН ӨДРҮҮД-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээг АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт”-ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө УУХҮЯ-ны ХШҮДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Батнайрамдалд 12 дугаар сарын 25-ны дотор мэдээллээ ирүүлнэ үү.
Утас: 51-262565
И-мэйл: batnairamdal@mmhi.gov.mn