“ЦАХИМ ҮНДЭСТЭН” БА ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ

“ЦАХИМ ҮНДЭСТЭН” БА ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ

“ЦАХИМ ҮНДЭСТЭН” БА ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ

Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болох томоохон зорилтыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж буй бодлогын нэг нь ЭРДЭС БАЯЛГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТ юм. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цахим шилжилтийг ухаалгаар хийж, энэ чиглэлд мэргэжлийн албан хаагчдын оролцоо, хүлээх үүргийг оновчтой болгон зохион байгуулах, тоон бичиг үсгийн хөтөлбөрийг эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхээр Засгийн газрын зүгээс тууштай арга хэмжээ авч ажиллаж байна.  

УУХҮЯ-наас эрдэс баялгийн салбарын үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэн, төрийн үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, хариуцлагатай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн  цахим шилжилтийн бодлого хэрэгжүүлж буй. 

УУХҮЯ, АМГТГ, ҮГА-аас иргэд, ААН, төрийн холбогдох байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг сайжруулах, нэг системд нэгтгэх, үүний тулд мэдээллийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллах буй.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

УУХҮЯ дотоод бүтэцдээ Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийг байгуулж, дараах ажлуудыг хэрэгжүүлэв.

  • УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн систем хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлсэн. Систем нэвтрүүлснээр газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн 13 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр ААН-үүд тусгай зөвшөөрлийн явц ямар шатандаа явааг хянах боломжийг бүрдүүлсэн.
  • ТЭЗҮ, геологи хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө, ордын нөөц зэргийг хэлэлцдэг эрх бүхий гол байгууллага нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ). Тус зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулсан нь ААН, тусгай зөвшөөрөл эзэмшигдийн талархлыг хүлээж байна.  
  • Төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулж шийдвэр гаргалтыг шуурхай болгох үүднээс УУХҮЯ-ны удирдлагын мэдээллийн цахим систем /mobile application/-ийг нэвтрүүлсэн.  

Цахим шилжилтийн хүрээнд 400 гаруй мэргэжилтнийг хамруулсан “Эрдэс баялаг-Цахим шилжилт” арга хэмжээг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулсан.