7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2021 оны 12 дугаар сарын 24-өөс 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мян.тн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар 8 чингэлэг буюу 0.9 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Өнгөрөгч 2021 онд 21,302.9 мян.тн нүүрс олборлож, оны эхнээс 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 15,941.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрөгч оны эхнээс 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1,238.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 11 хувийн бууралттай, төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 6,891.6 мян.тн-ыг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан учир 2021 оны төлөвлөгөө 111 хувийн гүйцэтгэлтэй буюу давж биелжээ.
Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.
Харин Төв банк оны эхнээс өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар 20.60 тн алт худалдан авсан нь 2020 оны мөн үеэс 12.5 хувийн бууралттай байгаа ч 2021 оны төсвийн тодотголоор баталсан төлөвлөгөөнд хүрч, гүйцэтгэл 103 хувийн биелэлттэй байна.
2021 онд 4,666.5 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар-ыг экспортолжээ.
Улсын хэмжээнд өнгөрөгч сарын 30-ны өдрийн байдлаар нийт 117,262 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,808 тн, АИ-92 автобензин 40,579 тн, ДТ 58,761 тн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60,063 тн буюу 27 хоногийн нөөцтэй байна.