7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 6-ны өдрүүдэд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мян.тн нүүрс, авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мян.тн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мян.тн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувийн бууралттай байна. Харин 1,282.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8 хувиар буурчээ.
Харин он гарсаар Төв банк 1 сарын 6-ны өдрийн байдлаар 946.7 кг алт худалдан авсан байна.
Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.
Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 124,635 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,289 тн, АИ-92 автобензин 36,898 тн, ДТ 70,548 тн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 33, А-80 автобензиний 64, ДТ-ний 29 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,913 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 37 хоногийн нөөцтэй байна.