АЛТАН ШИРЭЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2019-2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ
Дэд бүтэц:
- 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам
- 6,3 MВт-ын цахилгааны дэд станц
- 12 км төмөр зам
- Гүний усны 2 цооног /зөвхөн баяжуулах үйлдвэрийг хангана/
- Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн.
- Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ
Үйлдвэр, барилга байгууламж:
- Жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг 2019 онд эхлүүлж 2021 оны 9 дүгээр сард туршилт тохируулга хийж үйлдвэрийг ашиглалтад оруулсан
- Бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө, төслийн үзүүлэлтүүд:
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
- Төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжинө.
- Төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, түүхийгээр экспортлох хэмжээ буурч, дагалдах үйлдвэрүүд хөгжинө.
- Шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, орчин үеийн техник, технологийг нутагшуулна.
- Улс орон, нутагт орох татварын орлого нэмэгдэнэ.