7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 14-өөс 20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мян.тн зэсийн баяжмал экспортлов.
Төв банк оны эхнээс 1,109.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4 хувийн бууралттай байна.
Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.
Улсын хэмжээнд 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,845 тн, АИ-92 автобензин 38,425 тн, ДТ 83,337 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.