7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 21-ээс 27-ны өдрүүдэд авто замаар 1005, төмөр замаар 948 чингэлэг нийт оны эхнээс 562.8 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 36 чингэлэг буюу оны эхнээс 54.9 мян.тн зэсийн баяжмал экспортлов.
Төв банк оны эхнээс 1,657.1 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1 хувийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 149,910 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,755 тн, АИ-92 автобензин 37,191 тн, ДТ 95,954 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 65, ДТ-ний 35 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 77,296 тн буюу АИ-92 автобензиний 21, ДТ-ний 46 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.