ИРГЭД, АЖ АЖУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны А/11 тоот тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг monitoring@mmhi.gov.mn цахим хаягаар болон албан бичгээр хүлээн авна.
Холбоо барих: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Жадамба
Харилцах утас: 51-264013
Жич: Санал, хүсэлт нь холбоо барих мэдээлэлтэй байхыг анхаарна уу!
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ