УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ГОЛ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 30,124.3 мян.тн нүүрс, 1,326.3 мян.тн зэсийн баяжмал, 19,054.4 кг алт, 6,326.0 тн молибдены баяжмал, 9,171.9 мян.тн төмрийн хүдэр, 3,676.8 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 118.3 мян.тн хайлуур жоншны хүдэр, 60.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 75.2 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмалын үйлдвэрлэл 49.5 мян.тн буюу 3.9 хувь, молибдены баяжмал 178.3 тн буюу 2.9 хувиар тус тус өссөн байна. Харин нүүрс 12,739.3 мян.тн буюу 29.7 хувь, алт 1,171.1 кг буюу 5.8 хувь, төмрийн хүдэр 52.5 мян.тн буюу 0.6 хувь, төмрийн хүдрийн баяжмал 1,039.7 мян.тн буюу 22.0 хувь, хайлуур жоншны хүдэр 9.0 мян.тн буюу 7.1 хувь, хайлуур жоншны баяжмал 24.7 мян.тн буюу 29.1 хувь, цайрын баяжмал 1.1 мян.тн буюу 1.5 хувиар буурчээ.