УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОНГИЙН ИЛТГЭЛЭЭС ОНЦОЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д 6 томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх ажил юм.
Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 13 төсөл хэрэгжихээс гадна хэрэгжилтийг хангах хууль, эрх зүйн орчны шинэчлэлүүд хийгдэнэ.
Уул уурхайн салбарын ирээдүйн чиг хандлагад нийцсэн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, салбарт хийгдэж буй шинэчлэлийг танилцуулах зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурлын үеэр танилцуулсан УУХҮ-ийн сайд Г.Ёндонгийн илтгэлээс онцолж байна.
- Эрдэс баялгийн салбарт хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
- 2021 онд уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого анх удаа 4.1 их наяд төгрөгт хүрэв.
- Нүүрсний экспортыг 50+ сая тоннд хүргэхээр ажиллана.
- Энэ онд эрдэс бүтээгдэхүүний тээвэрлэлтийн шинэ сувгууд бий болно.
- Салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад хайгуул, боловсруулалт, хариуцлагын чиглэлд анхаарна.
- Уурхайн хаалтын менежментийг ашиглалтаас өмнө нэвтрүүлнэ.
- Газрын тос, зэсийн баяжмал боловсруулах, нүүрс баяжуулах, гангийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулахаар ажиллаж байна.
- Боловсруулах үйлдвэрийг хөгжүүлснээр шинэ уурхай нээж ашигласантай тэнцүү, бүр илүү хэмжээний ажлын байр, нэмүү өртөг бий болох боломжтой.
- Боловсруулах үйлдвэр хөгжсөнөөр жижиг, дунд үйлдвэрүүд кластер хэлбэрээр бий болдог.
- Салбарт баримтлах бодлогын хэрэгжилтийг хангахын тулд Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бол Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар ажиллаж байна.