7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /3.11-3.17/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /3.11-3.17/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /3.11-3.17/

Гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг нийт оны эхнээс 1,900.8 мян.тн нүүрс,  авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 178 чингэлэг буюу оны эхнээс 288.5 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 25, төмөр замаар 604 чингэлэг буюу оны эхнээс нийт 494.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. 

Харин Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,912.5 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 432.9 мянган тонн буюу 17.5 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,032 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тн, АИ-92 автобензин 58,720 тн, АИ-95 автобензин 3,332 тн ДТ 99,039 тн байгаа ба АИ-92 автобензиний 44, АИ-95 автобензиний 40 хоногийн, А-80 автобензиний 71, ДТ-ний 33 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 30 хоногийн, ДТ-ний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.