ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 157,835 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,901 тн, АИ-92 автобензин 57,607 тн, АИ-95 автобензин 3,993 тн, ДТ 81,782 тн байна. АИ-92, АИ-95 автобензиний 43-45 хоногийн, А-80 автобензиний 77, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 82,461 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 34, ДТ-ний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Баруун бүсийн шатахууны нөөцийн хувьд 16,046 тн, хангайн бүс 10,947 тн, төвийн бүс 32,648 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл нөөц 10,630 тн байна.
Манай улс он гарсаар нийт 414.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 10.3 мян.тн, АИ-92 автобензин 160.7 мян.тн, АИ-95/98 автобензин 7.1 мян.тн, ДТ 202.3 мян.тн, онгоцны түлш 5.8 мян.тн, бусад бүтээгдэхүүн 28.2 мян.тн-ыг эзлэв.
Энэ дөрөвдүгээр сард нийт 33.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалсан. Үүнээс 28.4 мян.тн нь импортлогдсон бол 5.1 мян.тн нь замдаа ачигдан ирж байгаа юм.