САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг зохион байгуулж байна.
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг сайжруулах, салбарт ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий уг аян энэ сарын 10-ны өдрөөс ирэх сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх юм.
“Аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор зохион байгуулагдаж буй тус аянаар салбарын ААН-үүдийн удирдлагуудад “ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо”, Аврах ажиллагааны жишиг сургалт явуулж, цахим мэдээллийн санг бүрдүүлэх юм.