7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /04.15-04.21/
Дөрөвдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3,342.0 мян.тн нүүрс экспортод гаржээ.
Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 15.9 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1,080.4 тн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 5, төмөр замаар 1521 чингэлэг буюу оны эхнээс нийт 910.4 мян.тн-ыг экспортолжээ.
Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар 3,736.9 кг алт худалдан авсан байна.