ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.05.05/
Улсын хэмжээнд тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт 134,246 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,724 тн, АИ-92 автобензин 45,559 тн, АИ-95 автобензин 5,498 тн, ДТ 69,461 тн байгаа ба АИ-92 автобензиний 34, АИ-95 автобензиний 41 хоногийн, А-80 автобензиний 64, ДТ-ний 25 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 68,418 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,798 тн, АИ-92 автобензин 26,378 тн, АИ-95 автобензин 3,963 тн, ДТ 32,492 тн байгаа ба АИ-92 автобензиний 28, АИ-95 автобензиний 54, ДТ-ний 30 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 12,086 тн, хангайн бүсэд 8,414 тн, төвийн бүсэд 35,126 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 6,542 тн.
Манай улс он гарсаар нийт 549.8 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.8 мян.тн, АИ-92 автобензин 194.9 мян.тн, АИ-95/98 автобензин 11.1 мян.тн, ДТ 273.0 мян.тн, онгоцны түлш 17.6 мян.тн, бусад 40.3 мян.тн байна.