7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /05.13-05.19/
Тавдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд авто замаар 3,642 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4,887.9 мян.тн нүүрс экспортод гарчээ.
Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 161 чингэлэг буюу оны эхнээс 552.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.8 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,041.8 тн катодын зэс экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 8, төмөр замаар 1,288 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,237.1 мян.тн-ыг экспортлов.
Төв банк оны эхнээс тавдугаар сарын 19-ний байдлаар 5,448.4 кг алт худалдан авсан байна.