![БООМТУУДААР ӨДӨРТ 700 ГАРУЙ НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИН НЭВТЭРЧ БАЙНА](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2021/11/c79e7ef64e021f3c613bd0c1e2f17c2f37211af6.jpg)
БООМТУУДААР ӨДӨРТ 700 ГАРУЙ НҮҮРС ТЭЭВРИЙН АВТОМАШИН НЭВТЭРЧ БАЙНА
Өнгөрсөн 7 хоногоос боомтуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлснээр хоногт хил нэвтрэх автомашины тоо нэмэгдэж байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-ны өдөр 744 автомашин, 31-нд 762 автомашин Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тус өдрүүдэд Гашуунсухайт боомтоор 450-470 автомашин гарсан бол Ханги боомтоор 148-168 автомашин гарчээ.