ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН СТАТИСТИК I-IV САР
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний 4 сарын байдлаар 5,269.1 тэрбум төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1,187.7 тэрбум төгрөг байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал,
➢ Уул уурхай, олборлох салбар – 1,161.4 тэрбум төгрөг буюу 22.0 хувь
➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03 хувь
➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 8.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувь
➢ Бусад орлого 16.3 тэрбум төгрөг буюу 0.3 хувь
Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
➢ Зэс 606.8 тэрбум төгрөг
➢ Нүүрс 427.3 тэрбум төгрөг
➢ Алт 57.5 тэрбум төгрөг
➢ Цайр 28.5 тэрбум төгрөг
➢ Төмөр 18.4 тэрбум төгрөг
➢ Хайлуур жонш 7.1 тэрбум төгрөг
➢ Бусад ашигт малтмал 15.8 тэрбум төгрөг
Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.
➢ Нүүрс 105.6 (32.8%) тэрбум төгрөг
➢ Алт 15.2 (35.9%) тэрбум төгрөг
➢ Бусад 3.9 (32.8%) тэрбум төгрөг