ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.06.16/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.06.16/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.06.16/

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 140,142 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,297 тн, АИ-92 автобензин 49,404 тн, АИ-95 автобензин 5,273 тн, ДТ 71,772 тн байгаа ба АИ-92 автобензиний 37, АИ-95 автобензиний 40 хоногийн, А-80 автобензиний 62, ДТ-ний 26 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 67,292 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,713 тн, АИ-92 автобензин 25,882 тн, АИ-95 автобензин 3,704 тн, ДТ 31,744 тн байгаа ба АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 29 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,756 тн, хангайн бүсэд 8,406 тн, төвийн бүсэд 34,051 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,958 тн.

Манай улс он гарсаар нийт 797.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.9 мян.тн, АИ-92 автобензин 267.8 мян.тн, АИ-95/98 автобензин 13.7 мян.тн, ДТ 396.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 76.3 мян.тн байна.