ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.06.20/
Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,090 тн, АИ-92 автобензин 48,998 тн, АИ-95 автобензин 4,950 тн, ДТ 70,621 тн байгаа ба АИ-92 автобензиний 37, АИ-95 автобензиний 37 хоногийн, А-80 автобензиний 73, ДТ-ний 26 хоногийн, 39 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,626 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 4,749 тн, АИ-92 автобензин 23,690 тн, АИ-95 автобензин 3,135 тн, ДТ 27,262 тн байгаа ба АИ-92 автобензиний 25, АИ-95 автобензиний 43, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,603 тн, хангайн бүсэд 8,083 тн, төвийн бүсэд 32,772 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 6,712 тн.
Манай улс он гарсаар нийт 813.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.2 мян.тн, АИ-92 автобензин 273.7 мян.тн, АИ-95/98 автобензин 13.8 мян.тн, ДТ 405.3 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 77.1 мян.тн байна.