7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /06.24-30/
Зургаадугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мян.тн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн 7 хоногт 619.3 мян.тн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 209 чингэлэг буюу оны эхнээс 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 22 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 30, төмөр замаар 581 чингэлэг буюу оны эхнээс нийт 1,749.9 мян.тн-ыг экспортлов.
Төв банк оны эхнээс зургаадугаар сарын 30-ны байдлаар 7,913.6 кг алт худалдан авчээ.