УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН КОНГРЕССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД БЭЛТГЭХ ОЛОН УЛСЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО (ОУЗБХ)-НЫ 103-Р ХУРАЛДААНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН КОНГРЕССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД БЭЛТГЭХ ОЛОН УЛСЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО (ОУЗБХ)-НЫ 103-Р ХУРАЛДААНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

УУХҮ-ИЙН САЙД Г.ЁНДОН ДЭЛХИЙН УУЛ УУРХАЙН КОНГРЕССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД БЭЛТГЭХ ОЛОН УЛСЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО (ОУЗБХ)-НЫ 103-Р ХУРАЛДААНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ

Дэлхийн Уул уурхайн конгрессын ээлжит хуралд бэлтгэх Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103-р хуралдаан Улаанбаатар хотод 2022.07.12-ны өдөр буюу өнөөдөр болж байна.

Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Дэлхийн уул уурхайн конгрессын дарга Марек Сала, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Eрөнхийлөгч Д.Цогбаатар, доктор Д.Галсандорж, “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Уул уурхайн сэтгүүлийн эрхлэгч Д.Дамба тэргүүтэй төлөөлөгчид, мөн Энэтхэг, Хятад, Австрали, Польш зэрэг 15 орны төлөөлөл оролцож байна.

Хурлын эхний хэсэгт Монголын уул уурхайн 100 жил, Эрдэнэт үйлдвэр (зэс), нүүрс, газрын ховор металл (критикал минерал), эрдсийн экспорт, ирээдүйн чиг хандлага болон Энэтхэгийн ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт, дэлхийн уул уурхайн мэдээллийн тайлангийн талаар илтгэлүүд тавигдлаа.

Хоёр дахь хэсэгт Австралийн Үндэсний Зохион байгуулах хороо, Брисбэнд болох 2023 оны 26 дахь удаагийн УАШТ-ийн бэлтгэл ажлын явц байдал, Хятадын уул уурхай, нүүрсний салбарын хөгжил (Хятадын үндэсний нүүрсний ассоциацийн Eрөнхий захирал Су Чуанронг) зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж байна. Мөн шинэ гишүүдийг элсүүлэх дэд хорооны тайлан, Ерөнхий нарийн бичгийн дарга Язек Скибагийн илтгэлийг оролцогчид сонсоно.

Монгол улсаас Дэлхийн уул уурхайн конгрессын хүндэт гишүүнээр ГУУЯ-ны орлогч сайд асан Дугарын Рэнчинханд (1987 оноос хойш гишүүнээр байгаа), гишүүнээр доктор Б.Бат-Очир (2005 оноос), доктор Х.Бадамсүрэн (2018 оноос), зөвлөх инженер Д.Дамба (2018оноос) сонгогдон ажиллаж байна.

Монголын төлөөлөгчид 2016 онд Бразилийн Рио Део Жанеро хотод болсон 24-р Конгрессод Монгол Улсын ил уурхайн техник, технологийн өнөөгийн түвшин цаашдын хандлага болон Монголын ашигт малтмалын орд газруудын нөөц, тэдгээрийг ашиглах боломж нөхцөл гэсэн 2 илтгэл тавьж оролцсон бол Казакстаны Астана хотод 2018 онд болсон 25-р Конгрессын хуралд ШУТИС-ийн уул уурхайн механикийн танхимын багш нар Монголын уурхайнуудын техникийн нөхцөл байдлын талаар 3 илтгэл хэлэлцүүлж байсан.

Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд анх Польш улсад үүсэн байгуулагдсан. Энэ байгууллага нь НҮБ-д албан ёсоор бүртгэгдсэн уул уурхайн мэргэжлийн олон улсын байгууллага бөгөөд ирэх 2023 оны 6-р сард Австралийн Брисбэн хотод 26 дахь удаагийн хуралдаанаа хийхээр бэлтгэж байна.