ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.11/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.11/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.11/

Улсын хэмжээнд 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 136,835 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,435 тн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 40,663 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 4,644 тн буюу 35 хоногийн, ДТ 82,161 тн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 59,961 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 915 тн, АИ-92 автобензин 21,871 тн буюу 23 хоногийн, АИ-95 автобензин 3,295 тн буюу 45 хоногийн, ДТ 32,465 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,349 тн, хангайн бүсэд 6,674 тн, төвийн бүсэд 29,366 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,045 тн.

Манай улс он гарсаар нийт 1,087.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 362.7 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 548.3 мян.тн, онгоцны түлш 17.8 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 103.1 мян.тн байна.