МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ-2022 ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ-2022 ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ-2022 ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Шангрила зочид буудалд зохион байгуулна.

Уг чуулга уулзалтын үеэр “Засгийн газрын цаг”, “Нэн түрүүнд аюулгүй байдал”, “Хөрөнгө оруулалтын форум”, “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд”, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг”, “Гүний уурхайн симпозиум”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Үйлдвэржилтийн төлөвлөлт”, “Монгол үйлдвэрлэв ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”, “Майнинг Монголия 2022 экспо” зэрэг салбар хуралдаан, зөвлөгөөн, үзэсгэлэнг аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймд та бүхнийг “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалтад идэвхтэй оролцохыг хүсье.

Жич: “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалтад оролцохыг хүсвэл https://miningweek.mn/ вэб хуудаст хандаж бүртгүүлнэ үү.