УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж. ГАНБААТАР ӨНӨӨДӨР /2022.09.30/ АМГТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Ашигт малтмал газрын тосны газарт ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тэрээр төрийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ, агентлагийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, “хийсэн ажил тань өмнөөс тань ярьдаг” байх зарчмыг баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллахыг онцгойлон үүрэг болгов.