УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ АЖ ҮЙЛДВЭРИЙН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ 8.7 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 8 сарын байдлаар 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 352.2 (2.9%) тэрбум төгрөгөөр өслөө.
Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 (0.2%) тэрбум төгрөгөөр буурахад газрын тос олборлолт 318.1 (51.4%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.
Харин нүүрс олборлолт 101.3 (4.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 151.6 (2.7%) тэрбум төгрөг, уул уурхайн туслах үйл ажиллагаа 78.6 (3.5 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 68.5 хувийг эзэлж байна.