ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын төсөл болон Хүнд, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалт боловсруулах нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хурлын танхимд зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, журам жагсаалтын талаар санал солилцлоо.