7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /12.16-12.22/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /12.16-12.22/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /12.16-12.22/

Арванхоёрдугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд 7,775 автомашин, 1,646 чингэлэг нийт 1,011.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 30,295.5 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 90 хувиар өсөв.

Тайлант хугацаанд 481 автомашин, 320 чингэлэг буюу оны эхнээс 1,409.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 10 автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 35 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 168.3%, зэсийн баяжмал 116.2%, төмөр 91.1%, алт 112.5%, газрын тос 73.5%, цайр 137.6%, хайлуур жонш 55.9% тус тус байна.