“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 12 дахь жилдээ зохион байгуулж буй  “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдаан албан ёсоор зарлагдаж байна.

Энэ жилийн уралдааны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эхний шатны шалгаруулалтын материалыг тус яам дээр хүлээн авч эхлээд байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин,  бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдааны шалгаруулалт 2 шатаар явагдана. 100 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж байгууллага, 100-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага гэсэн 2 ангилалд доорх салбаруудад  шалгаруулна.

  1. Уул уурхай, олборлолт
  2. Барилга
  3. Боловсруулах үйлдвэрлэл
  4. Эрчим хүч
  5. Зам тээвэр
  6. Төрийн болон үйлчилгээ /эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг салбар/

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАЛТ:

  • Уралдааны материалыг 2023 оны 2 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна.  
  • 1-5-д хамаарах байгууллагын материалыг холбогдох яамны ХАБЭА-н салбар хороонд
  • 6-д хамаарах байгууллагын материалыг харьяалах аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлд ирүүлнэ.                        

ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөл нь эхний шалгаруулалтыг 100 оноогоор дүгнэж эхний 3 хүртэл байгууллагын материалыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний дотор ХАБЭМТөвд ирүүлнэ.

Яамдын ХАБЭА-н салбар хороо нь эхний шалгаруулалтыг 100 оноогоор дүгнэж, эхний 5 хүртэл байгууллагын материалыг 2023 оны 3 дугаар сарын 01-ний дотор ХАБЭМТөвд ирүүлнэ.

ХОЁР ДАХЬ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

ХАБЭМТөв материалуудыг хүлээн авч 100 онооны шалгуураар дүгнэж 2023 оны 3 дугаар сарын 25-ны дотор салбар тус бүрээр 2 байгууллага шалгаруулж нийт 14 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулна.

Та бүхнийг уралдаанд оролцох материалаа ирүүлэхийг урьж байна.

Холбоо барих: 260631, 99004929

Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцох боломжтой.