7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /03.10-03.16/
Гуравдугаар сарын 10-аас 16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, 1510 чингэлэг тээвэр, 936 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,412.1 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 378 хувь буюу 3.8 дахин өсжээ. Оны эхнээс 11,057.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 9,207.1 мян.тн-оор буюу 5 дахин өсөлттэй байна.
Харин оны эхнээс 285.3 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 1,050.8 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 116.8 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 96.8 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс 3 сарын 16-ны өдрийн байдлаар 1.84 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 30.3%, зэсийн баяжмал 20.4%, төмөр 12.5%, алт 9.2%, газрын тос 14.9%, цайр 52.2%, хайлуур жонш 35.4% тус тус байна.