САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Жил бүрийн 4 дүгээр сард тохиодог Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хэмжээнд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Сарын аяны зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг сайжруулах, салбарт ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлэхэд оршино.

Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны даргын тушаал, удирдамжийн дагуу салбарын нийт аж ахуйн нэгж, байгууллага сарын аяныг дотооддоо зохион байгуулж, ажиллана уу.

Холбогдох мэдээллийг Уул уурхайн бодлогын газар /Н.Амартуул, утас 260631, 99004929/-аас тодруулна уу.