“ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭР, ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ” ХИЙХ АЖЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн (BGR)”-тэй хамтран “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” (ТД 2020.2036.0) үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын нийгэм, эдийн засгийн үнэлгээ” хийх ажлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар талууд энэ сарын 12-ны өдөр хэлэлцлээ.