УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Уул уурхайн салбарын жендэрийн салбар зөвлөл хуралдаж, Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланг хүлээж авлаа.
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын эхний үе шат дууссантай холбогдуулан, түүний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг Канадын Мерит төслийн санхүүжилтээр олон улсын IRIM судалгааны байгууллага сонгон шалгарч 2022 оны 11-р сараас эхлэн гүйцэтгэж, өнөөдөр /2023.04.18/ тайлангаа хүлээлгэн өгсөн юм.
Өнөөдрийн хуралдаанаар Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланг IRIM судалгааны байгууллага, мөн 2022-2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын ахлах шинжээч А.Пүрэв тус тус танилцуулж, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал бодлоо солилцлоо.
Үнэлгээгээр бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын хэмжээнд үйл ажиллагааг явуулах шаардлагатай байна гэлээ.
Тус үнэлгээний тайлан, зөвлөмжийн дагуу 2026 он хүртэл жендэрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлж, салбар руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллах, бодлогодоо нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо.