УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБА, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд  зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба, харьяа байгууллагын алба хаагчидтай уулзлаа.

Уулзалтын  үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө.

Уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, “Шивээ-Овоо” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Багануур” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Монросцветмет” ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм.