УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НУТГИЙН ЗАХИРГААНЫ УЛСЫН БАЙЦААГЧИД ЭРХЭЭ АВЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НУТГИЙН ЗАХИРГААНЫ УЛСЫН БАЙЦААГЧИД ЭРХЭЭ АВЛАА

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НУТГИЙН ЗАХИРГААНЫ УЛСЫН БАЙЦААГЧИД ЭРХЭЭ АВЛАА

 

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Геологи, уул уурхай, газрын тосны салбарын Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий нутгийн захиргааны 29 хяналтын улсын байцаагчдын эрх, тэмдгийг гардууллаа.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шинээр эрх авсан албан хаагчдад хандан, уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 22, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, экспортын 94 орчим хувийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур салбар болон хөгжиж байна. Уул уурхайн биржээр нүүрс борлуулж эхэлсэн бөгөөд цаашид бусад төрлийн ашигт малтмалыг борлуулахаар зорин ажиллаж байна.

Иймд хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд шударга, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, хариуцлагатай уул уурхайг дэмжин хамтран ажиллах, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Уг үйл ажиллагааны үеэр “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хяналтын чиглэлээр тавих хяналт шалгалт, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.